top banner

Хяргасын сургууль хаягаа монгол бичгээр хийлгэжээ


2018-05-31 16:28:46
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын Ерөнхий боловсролын сургууль гадна хаягаа монгол бичгээр бичүүлжээ. Энэхүү хаягийг тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, “Гэрэгэ” группын захирал Д.Цэнд хоёр сая төгрөгөөр ивээн тэтгэн хийлгэжээ.
3х4 метрийн харьцаатай энэ хаягийг гардан хийсэн хүн нь мөн л Хяргас сумын харъяат Г.Алтангэрэл гэх залуу аж. Бүрэнхий болохоор лед гэрэл нь асч илүү тод томруун харагддаг байна.
Монгол бичгээр бичсэн хаягтай сургууль, албан байгууллага одоогоор Увс аймагт байхгүй байна. Тус сургуулийн хамт олон энэхүү хаягаа наран талын ханан дээрээ урагшаа харуулан байршуулсан байв.
Баруун Монголын алдарт туульч М.Парчиний нэрэмжит, 1976 онд Улсын тэргүүний сургууль болсон уг сургууль нь одоогоор 600 гаруй сурагч, 60 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Б.Батхүү

Монгол брэнд