Зүүн бүсийн сумдын малчин эмэгтэйчүүд чуулав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-05-31 17:16:02
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн зүүн бүсийн сумдын малчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Эрдэнэцагаан суманд боллоо. Чуулга уулзалтад тус аймгийн Асгат, Наран, Онгон, Дарьганга, Сүхбаатар сумдын 200 орчим малчин эмэгтэйн төлөөлөл  оролцов.
 
“Энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго бол малчин эмэгтэйчүүдээ хооронд нь танилцуулах, тэднийг нийгэмшүүлэх, хамгийн гол нь зэргэлдээх сумдын малчиддаа сум орон нутгаа сурталчлан танилцуулах явдал байсан. Чуулганд оролцогч 200 орчим малчин эмэгтэйн 70-80 хувь нь Эрдэнэцагаан сумыг огт үзээгүй байсан. Тэгэхээр малчин эмэгтэйчүүд маань ар гэр, үр хүүхэд гээд дандаа ард үлдэж, аливаа юмнаас хоцордог нь эндээс харагдаж байгаа юм. Малчин эмэгтэйчүүд ч хоёр өдрийн арга хэмжээнд үнэхээр сэтгэл хангалуун байсан. Аймгийнхаа хамгийн том сумаа үзэж, бие биетэйгээ танилцаад сэтгэл өөдрөг буцсан” хэмээн зохион байгуулагчдын төлөөлөл Ө.Гэрэлчимэг хэллээ.
 
Чуулганд оролцогчдод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/, Хүн, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/-ын мэргэжилтнүүд оролцож, шинээр батлагдсан хууль, тогтоол, салбарын ажил үйлчилгээг танилцуулж, зөвлөгөө өгчээ.
 Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ