Ахмадууд чийрэгжүүлэлтийн танхимтай боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-05-31 20:57:46
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Ахмадын хороо чийрэгжүүлэлтийн танхимтай боллоо. Үүнийг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 10 сая төгрөгөөр 16 төрлийн тоног төхөөрөмжөөр тохижуулжээ.
Үүнд хөлийн цахилгаан аппарат, гүйлтийн зам, чийрэгжүүлэлтийн дугуй, булчин чангаруулагч төхөөрөмж, теннисны ширээ багтсан байна. Чийрэгжүүлэх төвөөр өдөрт 80-100 ахмад үйлчлүүлэх боломжтой юм.
Орхон аймаг 8000 гаруй ахмад настантай. Тэдний чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, хөгжүүлэх, амрах, мэдээлэл солилцох боломжийг олгохын тулд Орхон аймаг дөрвөн жилийн өмнө “Ахмадын ордон” байгуулж өгсөн. Уг ордонд аймгийн Ахмадын хороо үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Мөн Ахмадын сувилалыг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулж дөрвөн улирлын турш ахмадуудад үйлчилж байна. Энэ жил Ахмадын хорооны 30 жилийн ой тохиож байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ