top banner

Бурхан багшийн Сэрэг дүрийг сэргээн засварлаж дууслаа


2018-05-31 22:08:53
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн найман бахархлын нэг болох Бурхан багшийн Сэрэг дүрийг сэргээн засварлах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хийж дуусчээ.

Урд зүгийг тольдон суугаа бурхан багшийн дүрийг сэргээн засварлах ажилд С.Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хатан ухаан шүтэхүй” ТББ, Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийд, 4 дүгээр сургуулийн 88 оны төгсөлт, “Мошпа” ТББ, НААҮГ, “Талс өргөө” ХХК, ОБГ, “ДДС” ТӨХК гэсэн 9 байгууллага, иргэд хамтран ажилласан бөгөөд нийт 21 хоногийн хугацаанд 4,5 сая төгрөг зарцуулан засварласан аж.
Төрөлх хотдоо будда бурхан багш залах гэсэн Дорж багшийн санаачилгаар хуучин шинэ Дарханы төвд орших давхар өндөрлөгт хойд зүгийн бурхан багшийн сэргэг дүрийг уран барималч н.Дамдинпүрэв тэргүүтэй барималчид хоёр сар гаруй хугацаанд урлан 2008 оны 10 дугаар 12- нд нээлтээ хийж байжээ.
Бурхан багшийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гараа бадар аяга барьсан бурхны тайван амгалан дүрийг 1 м өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дэнд урд зүгийг тольдон суугаа байдлаар бүтээжээ. Дарханчуудын хандив болох 650 гаруй сая төгрөгөөр хийж бүтээжээ.
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд