top banner

Орхон аймагт гурван ихэр хүүхэдтэй зургаан өрх байна


2018-06-01 17:58:34
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрөөр Орхон аймгийн “Ихрүүдийн холбоо” ТББ гурван ихэр хүүхдүүдэд  хүндэтгэл үзүүллээ.
“Ихрүүдийн холбоо” ТББ нь 2017 онд байгуулагдсан. Тус холбоо ихрүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд анхаарч ажиллаж байгаа ажээ.
Он гарсаар тус аймагт гурван ихэр хүүхэд төрсөн зургаа дахь тохиолдол бүртгэгдсэн юм. Тодруулбал, 2004, 2006, 2007, 2017 оны тав, 11 дүгээр сард,  2018 онд гурван  ихэр хүүхэд төрсөн байна.
Орхон аймагт нийт 589 ихэр хүүхэд байгаагаас гурван ихэр хүүхэдтэй зургаан өрх, хоёр ихэр 574 хүүхэд байна.  Тус аймагт хүүхэд болон насанд хүрэгчидтэйгээ нийлээд нийт 674 ихэр байдаг ажээ.
Б.Оюун-Эрдэнэ

Монгол брэнд