top banner

"Алдарт эх"-ийн одон хүртсэн эхчүүд нэрэмжит төгөлд мод тарив


2018-06-02 17:07:07
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 68 дугаар зарлигаар 20 ээж “Алдарт эхийн I одон”-оор, 276 ээж “Алдарт эхийн II одон”-оор энгэр мялаав.

Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Зуунмод сумын 27 ээжид “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал нар оролцож эхчүүддээ хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

"Одонтой эхчүүдээ анхаарч тодорхой хөрөнгийн дэмжлэг үзүүлж, 100-200 мянган төгрөгийг жилд олгож байна. Энэ жилээс “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдээ гурван нас хүртэл харсан эхчүүдэд сар тутам тодорхой урамшуулал олгож, нийгмийн даатгалыг төр бүрэн хариуцан ажиллаж байна. Мөн эхчүүдийг эх орны бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлнэ. Эхчүүд, өрх гэрийг авч явж байгаа ээж нарыг дэмжих чиглэлд энэ жил аймгийн дүнгээр 30,4 тэрбум, аймгийн төсвөөс тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт боловсрол соёл, шинжлэх ухааны салбарт хийгдэж байна" гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцолсон юм.

Мөн энэ өдөр Зуунмод гол дагуух амралт зугаалгын бүст одон авсан эхчүүд “Одонт эхчүүд” нэрэмжит төгөлд 40 мод тарив.

Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд