top banner

Ярих чадвараа алдсан жүжигчин "Авъяаслаг Британичууд" шоуны ялагчаар шалгарчээ


2018-06-04 11:47:47
Зураг
ЛОНДОН. /Би-Би-Си/. Тархины цус харвалтын улмаас ярих чадвараа алдсан хэдий ч хоолойны синтезатор ашиглан жүжиглэдэг хошин урлагийн жүжигчин "Авъяаслаг Британичууд" шоуны 2018 оны ялагчаар тодорсон тухай телевизийн “Би-Би-Си” суваг мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэйгээ тодотгосон богино ханцуйтай цамц өмсдөг 37 настай Ли Ридли нь 250 мянган фунт стерлингийн шагналын эзэн болсон төдийгүй эзэн хааны нэрэмжит урлагийн тоглолтонд оролцох эрхтэй болжээ.

Олон нийтийн шууд санал асуулгаар тодорсон тэрбээр уг шоунд түрүүлсэн анхны хошин урлагийн жүжигчин болсон байна. Уг шоуны хоёрдугаар байрт хөгжимтэй хошин урлаг үзүүлдэг жүжигчин Роберт Уайт, гуравдугаар байрт дуучин Дончез Дакрес нар тус тус шалгарчээ.

Э.Хулан
 

Монгол брэнд