top banner

Архангай аймагт цагаан будаа тарих туршилт эхэллээ


2018-06-04 13:27:32
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт Энэтхэг Улсын дэмжлэгтэй цагаан будааны дөрвөн сортыг туршилтын журмаар тарьж эхлүүлжээ.

Энэ ажлыг эхлүүлж Энэтхэгээс 6 хүн ирсний дотор Энэтхэгийн парламентын дээд танхимийн гишүүн ноён Бисважит Дэймари /Biswajit Daimary/ хүрэлцэн ирсэн байна. Энэтхэгийн парламентын дээд танхимийн гишүүнээс гадна ирсэн 1 аграномич 3 туслахын хамт энэ зуны турш Монголд ажиллахаас гадна, Монгол залуусыг сургахад хамтран ажиллахаар болсон байна.

Хэрэв энэхүү туршилт амжилттай болбол ирэх жилээс цагаан будаа тарих ажлыг эрчимжүүлэхээс гадна бусад тариаланчдад шинэ боломж, туршлага болох юм.
Архангай аймагт 2010 оноос эхлэн газар тариалангийн салбарт ажиллаж, улаан буудай, төмс хүнсний ногоо тарьж ургуулж буй Эрдэнэбулган сумын иргэн Ч.Мөнхбат сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа элчин сайд Г.Ганболдтой холбогдон Монголд цагаан будаа ургуулах боломжийг эрэлхийлж ажилласан байна. Үүний үр дүнд энэ жил дээрх туршилтын ажил эхэлж байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд