top banner

Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын бэлтгэл сургууль, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа


2018-06-04 14:08:30
Зураг
Дархан-Уул /МОНЦМАЭ/.Дархан-Уул аймгийн Засаг даргын 190 дүгээр захирамжийн хүрээнд Цэргийн штабаас Орхон сумын Дэлгэр уулын энгэрт цэргийн дүйцүүлэх албаны сургалт дадлагыг хийж байна.
Аймгийн засаг дарга С.Насанбат болон бусад албаны төлөөлөл цэргийн дүйцүүлэх албанд ирсэн залуусын бэлтгэл сургууль, хээрийн бэлтгэлийн полигоны бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Монгол Улсын иргэн бүр хугацаат цэргийн алба хаах болон цэргийн албыг дүйцүүлэн хаах гэсэн 2 хэлбэрээр цэргийн албыг хаадаг ажээ. Энэ онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ илэрхийлсэн залуусыг цэргийн анхан шатны бэлтгэл олгох болон үүрэг гүйцэтгэх мэдлэг дадлага эзэмшүүлэх сургалтад хамруулах ажлыг явуулж хээрийн ангид явуулж байна.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн хувьд 18-26 насныхан. Тэд 14 хоногийн хугацаанд хээрийн бэлтгэл сургуульд хамрагдахдаа цэргийн анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна ой хээрийн түймэр, үер усны аюул зэрэг болзошгүй гамшиг ослын үед ажиллах чадварт суралцах аж. Мөн хээрийн сургуулилт бэлтгэл хийхэд зориулагдах бүтээн байгуулалтын ажилд оролцож аж.

Дархан-Уул аймгийн тухайд 2013 оноос эхлэн Орхон сумын Дэлгэр уулын энгэрт хээрийн бэлтгэл сургуулилт хийж ирсэн. Өнгөрсөн жилээс эхлэн энд цэргийн дадлага сургуулилтын нэгдсэн төв полигон байгуулахаар бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн. Дүйцүүлэх албанд хамрагдагдаж буй залуусын  80 гаруй хувь нь Дархан сумын,  үлдсэн хувийг  Орхон, Хонгор, Шарын гол сумын залуус эзэлж байна.

Сургалтыг зохион байгуулан, удирдан явуулж байгаа бие бүрэлдэхүүн өөрсдийн нөөц тулгуурлахын зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр сургалтын полигондоо бүтээн байгуулалтыг ажлуудыг хийж байгаа ажээ.
Ингэснээр цэргийн бүх шатны сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм. Дашрамд сонирхуулахад бусад аймаг дүүргүүдийн Цэргийн штабд хээрийн бэлтгэл, дадлага хийх сургалтын полигон байдаггүй тухай албаны төлөөлөл онцолж байлаа.
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд