top banner

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно


2018-06-04 21:35:19
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутгаар энэ сарын таванд хангайн уулархаг хэсэгт, зургаанд ихэнх нутгаар, долоонд зарим газраар хур тунадас орох юм байна.
Мөн салхи 5, 6, 8-нд говийн нутгаар 10-12м/с, зарим үед 16-18м/с хүртэл ширүүсч, явган шороон шуурга шуурахыг аймгийн ЦУОША-наас мэдээллээ.
Энэ сарын 6, 7-нд цаг агаар бага зэрэг сэрүүн байх бол бусад хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 13-18 градус дулаан, өдөртөө 29-34 градус дулаан байх аж. Харин Эхийнголын нутгаар шөнөдөө 17-22 градус дулаан, өдөртөө 33-38 градус хүрч халж, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус дулаан, өдөртөө 25-30 градус дулаан байх юм байна.
                                                                                                                                     Б.Мөнхзул

Монгол брэнд