top banner

Гватемалд галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ


2018-06-05 10:43:59
Зураг
МЕХИКО. /РИА Новости/. Төв Америкийн Гватемал улсын "Фуэго" галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 65 болсон тухай Байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах үндэсний албаны төлөөлөгч Давид де Леон мэдэгдсэнийг “Prensa Libre” цахим хуудас уламжилжээ.
 
Хамгийн сүүлийн мэдээгээр, гамшгийн улмаас 46 хүн бэртэл гэмтэл авсан байна. Түүнчлэн 3260 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түр хоргодох байруудад 1680 хүн байрлаж байгаа аж. Гамшигт 1,7 сая хүн өртжээ.
Э.Аянзаяа 

Монгол брэнд