top banner

Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар багийн Засаг дарга нарт сургалт хийв


2018-06-05 11:07:52
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг гаргахад багийн Засаг дарга нарыг арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Сургалтад тус аймгийн 90 багийн Засаг дарга, 13 сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Улаанбаатар хотоос ирсэн чиглүүлэгч багш нар оролцогчдод гэр бүл, хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, хэрэгжүүлэх механизмууд, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд албан тушаалтны үүрэг, оролцоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлтэй ажиллах, хүүхдийн хөгжилд тулгарах гэр бүлийн орчны эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээний арга зүй зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Түүнчлэн "Сорилт, бэрхшээлийг даван туулах арга зам" сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг хийж, оролцогчдод батламж олголоо.

Ө.Нурболат


Монгол брэнд