Японы алдарт зохиолч Харуки Мураками радио нэвтрүүлгийн хөтлөгч болно

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-05 14:10:35
ТОКИО. /ТАСС/. Японы алдарт зохиолч Харуки Мураками радио нэвтрүүлгийн хөтлөгч болж, уншигч, сонсогчиддоо өөрийнхөө дуртай дуу хөгжмийг санал болгох аж. Түүний “RUN&SONGS” нэвтрүүлэг нь ирэх 8 дугаар сарын 5-наас гарч эхлэх юм байна. Энэ тухай “Tokyo FM” компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
“Ноён Мураками гүйлтээр хичээллэх ихэд сонирхолтой хэдий ч марафонд ганц ч удаа оролцож байгаагүй. Өөрийнхөө хөтлөн явуулах радио нэвтрүүлгийн үеэр тэрбээр гүйхдээ сонсдог дуу болон аянуудыг явуулна. Мураками залуу байхаасаа л жааз хөгжимд дуртай байсан. Гэхдээ сонсогчдод ямар төрлийн жааз хөгжим санал болгохыг бид хэлж мэдэхгүй юм” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.
 
Зохиолч Харуки Муракамагийн зохиол бүтээлүүд нь 40 гаруй хэл дээр орчуулагдан гарсан байдаг. Тэрбээр “Норвегийн ой”, “Эрэг дээрх Кафка”, “1Q84” болон “Өнгөгүй Тазаки Цүкүри ба түүний эргэлийн он жилүүд” зэрэг бүтээл туурвилаараа алдартай билээ. Тэрбээр Нобелийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан юм.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ