Ч.Мөнгөндалай Эльбрус оргилд авирна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-06-06 22:54:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил сонсгол хэл ярианы бэрхшээлтэй ч өөрийгөө ялж, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй тууштай зүтгэж яваа уулчин, дугуйчин Сайхан сумын иргэн Ч.Мөнгөндалайг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ч.Мөнгөндалай нь Европын 7 оргил уулсын нэг Эльбрус оргилд авирах гэж буй бөгөөд түүндээ явах асуудлаар аймгийн даргаас дэмжлэг хүссэн байна. Түүний эр зориг, хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг хүндэтгэж, аймгийн Засаг дарга Ш.Оргил хоёр сая төгрөгийн дэмжлэгийг өгөхөөр шийдвэрлэж, зорьсон зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөлөө. Уулчин, дугуйчин Ч.Мөнгөндалай өмнө нь монгол орноо дугуйгаар бүтэн тойрч аялсан бөгөөд дэлхийн ноён оргилуудад ч авирч байжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ