top banner

Аялал жуулчлалын маршрут тогтоох морин аялал эхэллээ


2018-06-07 12:56:20
Зураг
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас Ариг уснаа мэндэлсэн Алунгоо эхийн нутагт аялал жуулчлалын маршрут тогтоох зорилготой Морин аялал зохион байгуулж байна.
“Алунгоо эхийн нутгаар аялахуй” морин аяллын багийг сумын Засаг дарга Х.Энхтүвшин ахалж, багийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн төлөөлөл С.Баттөмөр нарын хүн 30 хүн оролцож байна.
Тэдний аялал түүхэн дурсгалт газруудыг судлан тав хоног үргэлжлэх бөгөөд аялал жуулчлалыг маршрутыг тогтоосноор Алунгоо эхийн сургаалийн баяр зэрэг баяр наадмын үеэр морин аялал тогтмол зохион байгуулах гэнэ. "Алунгоо эхийн сургаалийн баяр"-ын 4 дэх арга хэмжээг энэ оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Чандмань-Өндөр суманд тэмдэглэх бөгөөд баярыг угтсан бүтээлч ажлууд үргэлжилж байна.  Тус баярыг Чандмань-Өндөр сумын Засаг дарга Ч.Энхтүвшингийн санаачилгаар анх Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой тохиосон 2002 онд анх тэмдэглэснээс хойш өргөжин тэлсээр аялал жуулчлалын эвент арга хэмжээ болжээ.

Б.Гантуяа

Монгол брэнд