top banner

“Иргэн эрүүл мэнд” явуулын үзлэгийн баг Тариалан суманд ажиллаж байна


2018-06-07 14:19:53
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар эрүүл иргэнтэй аймаг болох зорилтын хүрээнд Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар нарын хоёр дахь шатлалын тусламж үзүүлэх баг Тариалан суманд ажиллалаа.
Тус сумын иргэдэд эхний шатанд сумын эмч нар нь бүх төрлийн үзлэг оношилгоог хийж хоёр дахь шатлалд үзүүлэх шаардлагатай иргэдийг эрүүлжүүлэн эмчлэх төлөвлөгөө гаргасны дагуу нарийн мэргэжлийн эмч нарын баг газар дээр нь очиж үзлэг хийж байна.
“Үзлэгт хамрагдсан иргэдээс дараагийн шатлал болох аймаг болон нийслэлд очиж үзүүлж эмчлүүлэх иргэдийг тодруулж дараагийн арга хэмжээ авах гэнэ. Өнгөрсөн онд тус аймгийн 13 сумын иргэд үзлэг оношилгоонд хамрагдсан бол энэ онд Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант гэсэн 4 сум Энх-Үрс, Далайн элбэрэлт гэсэн 2 өрхийн эмнэлэг үлдсэн сум болон өрхийн эмнэлгүүд ирэх онд бүрэн хамрагдсанаар аймгийнхаа нийт иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг оношилгоонд орж эрүүл иргэнтэй аймаг болох хөтөлбөр хэрэгжинэ” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.  
Явуулын үзлэгийн багт дотор, шүд, мэдрэл, эхо, эмэгтэйчүүдийн эмч гэсэн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа бөгөөд эмч нарын томилолт, үзлэгт шаардлагатай багаж хэрэгслийн зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргаж байгаа ажээ.
Б.Гантуяа

Монгол брэнд