Монгол улс ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Дэлхийн мэдээ | Дэлхийд бидний тухай
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-07 17:06:16
КЫЗЫЛ. /РИА Новости/. Манай улс ОХУ-тай цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно гэж Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдэгджээ. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.  

“Цэрэг-техникийн тусламж үзүүлж байгаад Монгол улсын Зэвсэгт Хүчин, БХЯ ОХУ-ын БХЯ-нд маш их талархаж байна” хэмээн Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай Кызыл хотод өнгөрсөн лхагва гарагт яриа хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн байна.  
 
Хуралдааны үеэр Н.Энхболд бэлэн болсон баримт бичгүүдэд гарын үсэг зурснаар хоёр улсын арми хоорондын харилцаа илүү бэхжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улсуудын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн хуралдаанд урьсанд нь С.Шойгуд талархал илэрхийлжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ