top banner

Говь-Алтайд хонины махны үнэ өсч 7300 төгрөгт хүрчээ


2018-06-07 20:52:57
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн "Шинэ-Алтай" захад махны үнэ өнгөрсөн сарын мөн үеийнхээс 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, тус захад зургаадугаар сарын 7-ны өдрийн байдлаар хонины мах нэг килограмм нь 7300 төгрөг, ямааных 6000, тэмээнийх 5000 төгрөгийн үнэтэй байна.

Махны үнэ нэмэгдсэнийг худалдаачид: "Энэ жил ноолуур үнэтэй гарсан учир малчид мал болон мах төдийлөн сайн нийлүүлэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор мал, мах зарж борлуулж байгаа цөөн хэдэн малчид бидэнд үнэтэй нийлүүлж байгаа" хэмээн тайлбарлалаа. Харин тэд малчдаас хонины мах 6000-6500, ямааныхыг 4500-5000, тэмээний махыг 3000-3500 төгрөгөөр авч байгаа ажээ. Махны үнэ өссөн учир иргэдийн худалдан авах чадвар муу байгаа гэнэ.
Э.Нарангэрэл

Монгол брэнд