Дулааны улирал урт тул газар тариалан эрхлэхэд тохиромжтой гэж үзлээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-06-08 09:29:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой газруудад судалгаа хийжээ. ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн докторын баг, тус аймгийн удирдлагуудтай хамтарч 15 сумын ус, хөрснөөс дээж авч газар тариалан эрхлэхэд тохиромжтой эсэхэд судалгаа хийжээ.
Мөн энэ үеэрээ услалтын системүүдтэй танилцсан байна. Судлаачдын баг Өмнөговь аймагт газар тариалан эрхлэх хэд хэдэн давуу тал байна гэж үзжээ. Тухайлбал зах зээл хөгжсөн уул уурхайд газар тариалангийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой төдийгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг урд хөрш рүү экспортлох боломж байна гэж үзсэн байна. Мөн дулааны улирал урт тул газар тариалан эрхлэх хугацаа их, эмийн ургамал тариалах, үр үржүүлгийн талбай бий болгох, малын тэжээлийн ургамал тариалах, жимс жимсгэний мод тариалах боломжууд байна гэж судалгааны багийнхан үзжээ. Энэ үеэр бүх суманд агрономич бэлтгэх талаар санал солилцлоо. Тус аймагт аймгийн Далангийн гол, Булган сум зэрэг газруудад олон жил төмс хүнсний ногоо иргэд тариалж байгаа юм. Харин энэ жил Балгасны голын 100 га-д тариалалт эхлүүлээд байгаа билээ.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ