top banner

Иргэдийн хүчээр сумын ЭМТ орчин нөхцлөө сайжруулжээ


2018-06-08 09:56:17
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эрүүл Мэндийн төв иргэд олон нийтийн хүчээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх орчин нөхцөлөө сайжруулсан байна.
Сумынхаа эрүүл мэндийн төвийг өнгө үзэмжтэй, цэвэр, тохилог, эмчлүүлэгсдийн сэтгэл ханамжийг дүүрэн байлгах зорилгоор тус сумын иргэд болон ЭМТ-ийн хамт олон нэгдэн байгууллагынхаа урсгал засварын ажлыг хамт олны хүчээр хийжээ. Иргэдийнхээ энэ сайхан идэвхи сэтгэлийг дэмжиж УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 300 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвчтөний стандартын ор тавыг авч өгсөн байна. Мөн малчин Л.Жамсран 800 мянган төгрөг хандивлан, багш Н.Өлзийням хүүхдийн өрөөний чимэглэлийн зургийг зурж өгчээ. Олны хүч оломгүй далай гэдгээр иргэд олон түмний нэгдмэл сэтгэлийн хүч, ЭМТ-ийн хамт олны зүтгэлээр сумын эмнэлэг өнгө нэмжээ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд