top banner

Хоймор нутгийн хийморьлог Зүүнбүрэнчүүд урлагийн бага наадам боллоо


2018-06-08 09:57:56
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Зүүнбүрэн суманд нийтийг хамарсан олон нийтэд чиглэгдсэн ажил арга хэмжээ олон явагддагийн нэг нь Хоймор нутгийн хийморьлог Зүүнбүрэнчүүд урлагийн бага наадам байлаа.
Энэхүү наадмыг тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон түүний гэр бүл ивээн тэтгэж, жил бүр уламжлал болгон явуулахаар болжээ. 
Тус Зүүнбүрэн сум олонд танигдсан авьяаслаг дуучид, гавьяатууд олонтой юм. Энэ жил гэхэд л отгон гавьяатаа угтан авсан байгаа. Иймээс энэ удаа энэхүү урлагийн бага наадмыг зохион явуулжээ. Эл арга хэмжээ нь хуучнаар байгууллага сурталчлах урлагийн наадмыг санагдуулсан нэлээд томоохон, өргөн бүрэлдэхүүнтэй, байгууллага бүр тусгай прогромм бэлтгэн оролцож аваргаа тодруулсанаараа онцлогтой байлаа. Ивээн тэтгэгчийн зүгээс эл бага наадмаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон хэвшүүлэхээр болжээ. Эрхэм төлөөлөгчийн нийт ард иргэдийнхээ дунд зохион байгуулдаг олон ажлуудын анхных нь “замд гарья” цас мөсний уламжлалт баяраар эхэлж байсан аж. Бүтэн гурван сарын турш баасан гараг бүрт үргэлжлэн явагдсан урлагийн бага наадмын тэргүүн байрын шагнал 2 сая төгрөгөөр сумын ЕБС-ийн баг хамт олон шагнууллаа. Мөн удаах байрт шалгарсан сумын ЗДТГ, Үйлчилгээний багийнхан нэг сая 500, нэг сая төгрөгөөр тус тус шагнууллаа. Энэхүү наадам нь багийн оролцоог дэмжсэн, иргэдээ идэвхижүүлсэн, хамт олны нэгдмэл уур амьсгалыг бүрэлдүүлж өгсөнөөрөө ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд