top banner

Хөрөнгө оруулагчдыг татах үүднээс эрх зүйн орчноо сайжруулахаар ажиллаж байна


2018-06-08 12:02:51
Зураг
ГАБОРОНЕ. /Синьхуа/. Ботсвана улсын засгийн газар уул уурхайн шинэ бодлогын үзэл баримтлалаа тус улсын парламтентад өргөн барьж батлуулахаар төлөвлөж байгаагаа пүрэв гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжилав.

"Энэхүү бодлого нь улс орноо хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүхий газар болгох хйигээд ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Уул уурхайн салбар тус улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж буйг харгалзан энэ бодлогыг боловсруулсан билээ" гэж Ботсваны уул уурхай,  ногоон технологи, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Эрик Молале тэмдэглэжээ.

Ботсвана улсын нийслэл Габороне хотод пүрэв гарагт болсон байгалийн нөөцийн салбарын бага хурал дээр тус улсын уул уурхайн салбарын төлөөлөгчид асар их нөөц бололцоотой тус салбарт үйлдвэрлэл эрхлэхэд багагүй хориг саад учирдаг тухай онцлон тэмдэглэсэн байна.
 
Э.Хулан

Монгол брэнд