Хөвсгөлд хаврын тариалалт дууслаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-06-08 12:25:23
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн тариаланчид үр тариагаа тариалж дууслаа. “Аймгийн хэмжээнд 15924 га-д үр тариа тариалснаас 15696 га-д улаанбуудай, 140 га-д арвай, 44 га-д хөх тариа, 21 га-д овъёос, 23 га-д вандуй тарьжээ.
Тариалалтанд 60 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд хур элбэг газар чийгтэй байгаа учраас учраас соёололт сайн байна” гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр мэдээллээ. Өнгөрсөн онд 14923 га-д үр тариа тариалж байсанбол энэ жил 41 га-д илүү тариалсан байна. Харин хүнсний ногоо 81 га-д, төмс 161 га-д, малын тэжээл 205 га-д, тосны ургамал буюу рапс 1570 га-д тариалж  тариалалт үргэлжилж байгаа ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ