Сурагчид дүрэмт хувцсыг орон нутагтаа үйлдвэрлэх санал гаргав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-06-08 12:53:05
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн хэмжээнд 2300 орчим сурагч 12-р анги төгсч элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэж байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан жил бүр төгсөх ангийн сурагчидтай уулзаж амьдралын том алхам мэргэжлээ сонгоход нь зөвлөгөө өгдөг уламжлалтай бөгөөд Мөрөн сумын төгсөх ангийн сурагчдад  “Оюунлаг дүү нартаа хүргэх зөвлгөө “-г  зургаа дахь жилдээ өглөө.
Энэ үеэр сурагчдын дунд “Мөрөндөө сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх нь ямар ашигтай вэ” сэдэвт мэтгэлцээн өрнүүлэв. Сурагчид орон нутагт ажлын байр нэмэгдэх, ачаа тээврийн үнэ хөлс нэмэгдэхгүй, томдож, жижигдвэл хасуулах боломжтой гээд олон ач холбогдолтой учраас сурагчдын дүрэмт хувцсыг орон нутагтаа үйлдвэрлэхийг уриалж байлаа. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан сурагчдын саналыг талархан хүлээн авч “Ирэх намраас сурагчдад орон нутагт үйлдвэрлэсэн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхааран ажиллана” гэдгийг хэлж байв. Мөн хүүхэд бүр ирээдүйдээ мэдэхийн тулд, хийж чадахын тулд, хүн болохын тулд, хамт амьдрахын тулд гэсэн 4 зарчмаар суралцаж амжилтанд хүрэх хэрэгтэйг зөвлөж байлаа.
Б.Гантуяа    
 
Холбоотой мэдээ