top banner

Хавайн аралд дэлбэрсэн галт уулын халуун хайлмаг аялал жуулчлалын дэд бүтцийг устгажээ


2018-06-08 13:47:31
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Хавайн Том арал дээр галт уулт дэлбэрч халуун хайлмаг оргилон гарсны улмаас таван долоо хоногийн хугацаанд нийт 600 орон гэр сүйдсэн тухай телевизийн “WBRC” суваг мэдээлжээ.
 
Түүнчлэн Том арал дахь аялал жуулчлалын бүс бүхэлдээ устсан байна.
 
Галт уулын идэвхжил удахгүй буурч магадгүй учир гэр орон нь сүйдсэн арлын оршин суугчид эргэн ирж, орон сууцаа сэргээн босгох боломжтой юм. Халуун хайлмагийн урсгал удааширч байгаа талаархи мэдээлэл одоохондоо гараагүй байгаа хэдий ч байгалийн гамшгаас арлын бүх оршин суугч айж цочирдоогүй бололтой. Тухайлбал, галт ууулын халуун хайлмаг урсан гарч байхад наана нь гольф тоглоод зогсож байгаа хүмүүсийн зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа аж.
Э.Аянзаяа 

Монгол брэнд