top banner

Баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаан нээлтээ хийлээ


2018-06-08 18:26:09
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болгон зохиогддог баруун бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхны мэргэжил ур чадвар дээшлүүлэх сургалт, урлаг, спорт, ажил мэргэжлийн аварга шалгаруулах уралдаан Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо болохоор өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн аварга шалгаруулах уралдаанд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нийт 150 гаруй тогооч оролцож, Монгол Үндэсний хоол, Европ хоол, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хоол болон талх, нарийн боовны төрлүүдээр өрсөлдөх ажээ.
Уралдааны эхний өдөр  төрөөс хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй арга хэмжээ, хоол үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан асуудал, түүнээс гарах гарц шийдэл, Эрүүл ахуйн зохистой дадал хэвшил, хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт гэх мэт сэдвийн хүрээнд сургалт явагдлаа. Тогооч нар мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхөөс гадна спорт, урлагийн төрлүүдээр авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм. 
Э.Нарангэрэл
 

Монгол брэнд