top banner

Чандмань улаан уулыг тахилаа


2018-06-09 14:37:43
Зураг
 Увс /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн 23-ны цагаан морин өдөр Улаангом сумын чанх урд байрлах Чандмань улаан уулыг тахилаа. Улаангом сумын ИТХ, ЗДТГ болон Дэчинравжаалан хийдээс хамтран зохион байгуулсан энэхүү тахилгын үйл ажиллагаанд сүсэгтэн олон олноор хамрагдаж, хурал даган баяслаа.

Эртний уламжлалт Үр сар буюу зуны эхэн сард Монголчууд эх байгалиа аргадан тахиж, тэр жилийнхээ үр төлийг асарч тэтгэн, хур усан цагтаа бууж, өвс ургамал шимтэй байхыг билэгддэг байна. Энэ сард Бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог тул хийд бүр хурал уншлага ном ихтэй байдаг аж. Мөн лам хувраг, сүсэгтэн олон эргэл мөргөл үйлдэн сарын туршид мацаг барьж бие хэл сэтгэлээ ариусган тэтгэдэг сайхан уламжлалтай байна. Энэхүү сайхан уламжлал зан заншлаа дээдлэн Өвгөн багш нарынхаа зааж сэргээн тахиж өгсөн овоо бумба болох Улааны ганууд тахилгын үйл ажиллагаа болсон юм.
Чандмань улаан уул нь эртний тахилгатай уул бөгөөд эндээс 1980-аад онд эртний ховор олдворууд ихээр олдож, Чандманы соёл хэмээн олноо алдаршсан байна.
Б.Батхүү

Монгол брэнд