top banner

Ширээний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо


2018-06-10 19:07:46
Булган /МОНЦАМЭ/ Монголын үндэсний VI их наадмын ширээний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Булган суманд зохион байгууллаа.
Багийн дүнгээр Биеийн тамир, спортын газрын баг түрүүлж, Спортын дунд сургууль, Баян-Агт сумын баг тамирчид хоёр, гуравдугаар байрт шалгарч, ирэх 8 сард болох Монголын үндэсний VI их наадамд оролцох эрхийг авлаа.
Тэмцээн найман шаргын уралдаан, шагай шүүрэх, шагай няслах төрлөөр болж,  6 сумын 16 багийн нийт 70 тамирчин оролцсон байна.
М.Батжаргал


Монгол брэнд