ХИС-ийн геологийн ангийнхан 100 хувь ажлын байртай төгсөж байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-06-11 09:19:16
Ховд/МОНЦАМЭ/ Ховд их сургуулийн төгсөгчдөд “Диплом энгэрийн тэмдэг гардуулах ёслол”-ын үйл ажиллагаа энэ сарын 9-нд боллоо.

Тус сургууль  байгуулагдсан цагаасаа хойш 10,0 мянга  гаруй оюутныг төгсгөж хөдөлмөрийн зах зээлд гаргасан байна. Нийт төгсөгчдийн 70 гаруй хуь нь ажлын байраар хангагдсан гэх судалгааг гаргажээ. Энэ хичээлийн жилийн зарим төгсөгчид ч мөн эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байраар хангагдаж байна. Нээгдээд удаагүй байгаа Геологийн ангийн төгсөгчид гэхэд 100 хувь ажлын байртай төгсөж байна гэж тус сургуулийн удирдлагууд төгсөлтийн үйл ажиллагааны үеэр мэдээллээ.

Баярын үйл ажиллагааг нээж ХИС-ийн СБТЭ дэд захирал, профессор Б.Нямдорж, Удирдах зөвлөлийн дарга, профессор Ц.Баасандорж болон албаны бусад төлөөлөгчид төгсөгчдийнхөө цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ. Мөн шилдэг тэргүүний оюутнуудад шагнал гардуулав. Ховд их сургууль 36 дахь хаврын төгсөлтөө хийж, 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийг 29 мэргэжлээр 650 гаруй оюутан бакалавр, 12 мэргэжлээр 60 гаруй оюутан магистраар төгсч диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын аймаг, орон нутгийн удирдлагууд, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Ц.Баасандорж, УЗ-ийн гишүүд, ХИС-ийн дэд захирал, профессор Б.Нямдорж, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд болон эрдэмтэн багш, ажилчид, төгсөх ангийн оюутнууд мөн тэдний ар гэр, найз нөхөд оролцсон юм.
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ