top banner

Францын эмч нар нүдний болор суулгах хагалгаа хийв


2018-06-11 16:10:43
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Францын эмч нар зургаадугаар сарын 09-нд Сайншанд хотод ажиллаж, нүдний болор суулгах хагалгаа хийлээ.
Тодруулбал, тус улсын “Action Mongolia” төрийн бус байгууллагын нүдний эмч нар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран нийт 12 иргэнд уг хагалгааг хийсэн бөгөөд мэс ажилбар амжилттай болсон байна. Иргэдэд  нүдний болор суулгахаас гадна үзлэг шинжилгээ хийж шаардлагатай зөвлөгөө өгчээ. Дашрамд дурдахад 2017 оны зургаадугаар сард Франц эмч нар нийт Сайншанд хотын 128  хүнд үзлэг хийж, 12 хүнд нүдний болор суулгах хагалгаа  амжилттай хийж байсан юм.
Мөн  аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг Франц улсын эмч нарыг хүлээн авч, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд