top banner

Элчин сайд Т.Төгсбилгүүн Азийн гамшгийн бэлэн байдлын төвд зочлов


2018-06-11 18:00:16
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн энэ сарын 8-нд  Бангкок хотод байрладаг Азийн гамшгийн бэлэн байдлын төвд зочлов. 
Тэрбээр Монгол Улсын ОБЕГ болон Тайландын Олон нийтийн телевиз (Thai PBS) хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монголын сэтгүүлчдэд зориулан Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс Тайландын Олон нийтийн телевизтэй хамтран зохион байгуулсан сэтгүүлчдийн сургалтын хаалтын ажиллагаанд оролцов.
Сургалтад сэтгүүлч Ц.Анхбаяр, Ш.Анхтуяа, С.Уянга нар оролцож, байгалийн гамшгийн үед хэрхэн ганц хүний дүрст мэдээ бэлтгэх талаар суралцжээ.


Монгол брэнд