top banner

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2006


2018-06-11 18:20:52
Зураг
18 дахь удаагийн Хөл бөмбөгийн ДАШТ  Герман улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд   2006 оны 6-р сарын 9-нөөс 7-р сарын 9-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Герман улс 2000 оны 6-р сарын 6-ны өдөр БразилиМароккоАнгли, ӨАБНУ-тай өрсөлдөн 2006 оны ДАШТ-ийг хүлээн авах эрхийг авчээ.

Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод 197 орны шигшээ багууд хүч сорьж
Нийт 31 баг Герман улсыг зорихоор болсон юм. 2006 оны ДАШТ өмнөх дэлхийн аваргын тэмцээний нэгэн адилаар 32 багийг 8 хэсэг болгон, хэсэг тус бүрийн шилдэг 2 баг хасагдах шатны тоглолтод оролцон аваргаа тодруулсан байдаг.

Талбайн эзэн Германы багийг хагас шигшээд буулган авсан Италийн шигшээ баг аваргын төлөө тоглолтод 1998 оны дэлхийн аварга Францын шигшээг торгуулийн цохилтоор 1:1 (5:3) буулган авч дөрөв дахь удаагаа дэлхийн аваргын цомыг гардан авсан билээ.



Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938    ДАШТ1950   ДАШT 1954         ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970   ДАШТ 1974ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998 ДАШТ 2002
2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • АнголГана, Зааны Ясан ЭрэгСерб-Черногор (урьд нь Югославын шигшээ оролцож байсан), ТогоТринидад ТобагоУкраин (урьд нь ЗХУ-ын шигшээ оролцож байсан), Чех (урьд нь Чехсловакийн шигшээ оролцож байсан) гэсэн 8 улсын баг анх удаа оролцсон.
  • 1/8-ийн шигшээд Португали, Голландын багуудын тоглолтыг шүүсэн ОХУ-ын шүүгч  Валентин Иванов тоглолт дуусахад 16 шар карт өгч, 4 тоглогчийг талбайгаас хөөсөн байсан нь түүхэнд бичигдэн үлдсэн.
  • Мөн 1/8-ийн шигшээд  Швейцарьтай тоглосон Украины шигшээ багийн хаалгач Александр Шовковский тоглолтын үндсэн цагийн дараа 11 метрийн торгуулийн цохилтоос ганц ч бөмбөг алдаагүй нь одоог хүртэл анхны цорын ганц тохиолдол байсаар байгаа билээ. 
  • ДАШТ 2006-гийн бэлэг тэмдэг нь  ярьдаг бөмбөг Пиллег барьсан Германы шигшээ багийн 6 дугаарын өмсгөлтэй арслангийн  Голео  дүрс байсан юм.
 
Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучаар эзэн орон Германы хөл бөмбөгчин Мирослав Клозе 5 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.

С.Баярсайхан


Монгол брэнд