top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


2018-06-12 07:31:48
Зураг
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 28. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
 
Барилдлага: Арвидах    
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй    
Суудал: Огторгуй
 
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Монгол брэнд