top banner

Дэлхийн худалдааны төвийн шинэ барилгын нээлт болжээ


2018-06-12 10:12:21
Зураг
НЬЮ ЙОРК. /Синьхуа/. 2001 оны есдүгээр сарын 11-нд террорист халдлагын улмаас сүйрсэн “Дэлхийн худалдааны төв”-ийн шинэ байрыг барих ажил санхүүгийн асуудлаас шалтгаалан удааширсан хэдий ч 16 жилийн дараа тэнгэр баганадсан шинэ барилга Нью-Йорк хотын төвд дахин сүндэрлэсэн байна. Уг төвийн шинэ байрны нээлт өнгөрсөн даваа гарагт болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Дэлхийн худалдааны төв – 3” гэж нэрлэсэн 80 давхар уг барилга нь Нью-Йорк хотын тав дахь өндөр байшин болоод байгаа бөгөөд 329 метр өндөр аж.

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг 2001 оны есдүгээр сарын 11-нд террористууд нисэх онгоц барьцаалан халдаж сүйрүүлсэн ба тухайн үед 2700 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан түүхтэй билээ.
 
Э.Хулан
 

Монгол брэнд