top banner

Сингапурын эдийн засгийн хөгжлөөс суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ


2018-06-12 11:33:03
Зураг
ПХЕНЬЯН. /Синьхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээр хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сингапурын эдийн засгийн хөгжлийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мягмар гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Сингапурын үзэсгэлэнт газруудаар даваа гарагт аялах үеэрээ Ким Жөн Ун хэлэхдээ “Тус улсын тухай өмнө нь сонсож байсанчлан үнэхээр цэвэрхэн, үзэсгэлэнтэй, барилга бүр нь гайхалтай уран хийцтэй юм байна” гэжээ.

Тус хот-улс өөрт нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн тухай тэрбээр онцлон тэмдэглээд эдийн засгийн хөгжлийнх нь туршлагыг илүү гүн судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Э.Хулан

Монгол брэнд