Шагайн харвааны 28 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-06-12 12:36:21
Дорноговь /МОНЦАМЭ/. Шагайн харвааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Дорноговь  аймгийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарч хүрэл медалийн эзэд боллоо.
Тэргүүн байрт аймгийн Гоц мэргэн С.Амархүү ахлагчтай Хэнтий аймаг, дэд байрт Монгол Улсын дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, "АПУ" хувьцаат компанийн баг тус тус шалгарав. Ганцаарчилсан төрөл буюу хувийн цуваа харваанд Дорноговь аймгийн харваач Монгол Улсын гарамгай мэргэн Баярцэнгэлийн Хонгор  дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Монголын шагайн харвааны холбооноос зургаадугаар сарын 7-10-нд Tөв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн асарт зохион байгуулсан 28 дахь удаагийн тэмцээнд Увс, Баян-Өлгий аймгаас бусад 19 аймаг, дүүрэг, нийслэлийн 96 багийн, 848 харваач цэц мэргэнээ сорьсон байна.
Дорноговь аймгийн багийг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахалдаг бөгөөд “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн нэр дээр тэмцээн уралдаанд тогтмол  оролцдог юм. Одоо Дорноговийн харваачдыг улсын баяр наадмын шагайн харваа хүлээж байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ