top banner

“Улсын тэргүүний сум”-ын шагналыг гардуулан өглөө


2018-06-12 13:25:17
Зураг
Увс /МОНЦАМЭ/. “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан Бөхмөрөн суманд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий гэрчилгээ, 100 сая төгрөг, дурсгалын тугийг гардуулах үйл ажиллагаа өчигдөр тус суманд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэхүү шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өгч, ажилсаг хөдөлмөрч Бөхмөрөнчүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд хөрш зэргэлдээ Ховд аймгийн Засаг дарга, Улсын Тэргүүний сум шалгаруулах Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог мөн оролцож баяр хүргэлээ. Тэрчлэн, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хотгор”, “Эрчим”, “Хотгор шанага”-ын уурхайн удирдлагууд, нутгийн зон олон хүрэлцэн ирж хүндэтгэлийн арга хэмжээнд өргөнөөр оролцлоо. Энэ үеэр аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчид болон Бөхмөрөн сумын ардын авъяастнууд, хүүхэд багачууд урлагийн тоглолтоо өргөн барьсан юм.
Увс аймгийн Бөхмөрөн сум нь баруун бүсээсээ Ховд аймгийн Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Төгрөг, Баян-Өлгий аймгийн Толбо сумтай өрсөлдөж, шалгаран ийнхүү “Улсын тэргүүний сум” болсон байна.
Б.Батхүү

Монгол брэнд