top banner

Тэсрэх бөмбөг ачсан машин дэлбэлж 5 цагдаагийн аминд хүрчээ


2018-06-12 14:48:59
Зураг
ГАЗНИ. /Синьхуа/. Афганистаны зүүн хэсэгт орших Газни мужид мягмар гарагт “Талибан” бүлэглэлийн босогчид тэсрэх бөмбөг ачсан цэргийн машинаар дүүргийн захиргааны байр руу дайран орж дэлбэлснээр хамгаалалтын 5 цагдаа амь үрэгдэж, 26 хүн шархадсан тухай тус мужийн захиргааны хэвлэлийн албаны ажилтан мэдээлсэн байна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, "Орон нутгийн цагаар өдрийн 2 цагийн орчимд амиа золиослогч этгээд Мукур дүүргийн захиргааны байрны төв хаалганы дэргэд тэсрэх бөмбөг ачсан машинаа дэлбэлсэн" гэж дээрх ажилтан мэдэгджээ.

Шархадсан хүмүүсийн олохни нь тэсрэх бөмбөг дэлбэрэх үеэр үсэрсэн металл болон шилний хэлтэрхийнүүдэд өртсөн ба цагдаагийн гурван албан хаагчийн биеийн байдал тун хүнд байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас барилга ч мөн ноцтой сүйдсэн байна.
Э.Хулан

 


Монгол брэнд