top banner

Хөвсгөлийн хүн тээврийн автобус шатжээ


2018-06-12 15:31:54
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан том оврын автобус өнөө өглөө Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.
Тус автобус өчигдөр орой 18 цагаас Мөрөнгөөс хөдөлсөн бөгөөд 4о гаруй иргэд зорчиж явжээ. Автобусанд сууж явсан бүх иргэд бууж гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжсан бөгөөд автобус хойноосоо эхэлж шатсан учраас араар болон автобус дотор байсан зарим ачааг буулгаж амжаагүй гэнэ. Сууж явсан зорчигчдыг Улаанбаатар хотоос автобус ирж,  нийслэлд хүргэжээ.
Б.Гантуяа

Монгол брэнд