top banner

Бүрэнхааны бага сургуульд гурван сая төгрөгийн ном, тоглоом хандивлав


2018-06-12 16:45:46
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бага сургуульд эрхлэгч асан Н.Содномбалжирын гэр бүл, үр хүүхдүүдээс нь гурван сая төгрөгийн ном, тоглоом хандивлав.
Тус сургуульд Бүрэнхаан багийн 50 орчим хүүхэд суралцдаг бөгөөд дэлхийн сонгодог зохиолууд, дэлхийн болон монгол ардын шилмэл үлгэрүүд,  үелж унших номнууд, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөмжүүд, гэр бүл, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн гарын авлагууд,танин мэдэхүйн болон амьдрах ухааны цувралууд зэргээс бүрдсэн нийт 205 ном хүлээлгэн өглөө. Мөн номын тавиурууд, сэтгэхүй хөгжүүлэх эвлүүлдэг тоглоомуудыг өгч бяцхан сурагчдад оюуны хөрөнгө оруулалт хийжээ.
Н.Содномбалжир нь боловсролын байгуулагад 42 жил ажиллахдаа Бүрэнхааны бага сургуульд 28 жил тасралтгүй багш болон хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Цаашид аавынхаа нэрэмжит номын санг байгуулан өргөжүүлж, хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаагаа охин С.Нарантуяа хэлж байлаа.
Б.Гантуяа 
 

Монгол брэнд