top banner

"Говийн чоно-2019"-ийг Дорноговь аймагт хийхээр боллоо


2018-06-12 17:39:56
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ирэх жилийн “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлагыг аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Дорноговь аймагт зохион байгуулахаар болсон гэж ОБЕГ-аас мэдээллээ. Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Ховд аймагт хийсэн юм.  Тус сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзаж, сургалтын талаарх үнэлэлт, дүгнэлтээ хэлэлцэхдээ ирэх жилийн сургалт, дадлага сургуулийг  зохион байгуулах талаар ярилцахдаа ийм шийдвэр гаргасан байна.

Ж.Батсайхан


Монгол брэнд