top banner

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2014


2018-06-12 17:49:55
Зураг
2014 оны хөл бөмбөгийн ДАШТ  Бразил улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 2014 оны 6-р сарын 12-ноос 7-р сарын 13-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьдын адилаар 32 баг оролцсон бөгөөд багуудыг ямар журмаар хэсгүүдэд хуваасан талаар дэлгэрэнгүй өгүүлье.

Багуудын нэрийг бичсэн бөмбөлгүүдийг  4 сагсанд доорх байдлаар хийнэ.
 
1-р сагсанд Бразили тэргүүтэй чансаа өндөр багуудын нэрсийг хийж, бусад сагсанд газар зүйн байрлал, тивээр нь хувиарлан хийнэ. Сагс бүрт 8 баг байх ёстой учраас 4-р сагснаас нэг бөмбөлөгийг 2-р сагс руу хийсэн нь Итали байсан юм. 1-р сагснаас Бразилиас эхлэн дараалуулан гаргаж хэсэг бүрийг толгойлуулсан байна. Ингээд 2, 3, 4-р сагснаас дараалан сугалж хэсэг тус бүрийг бүрдүүлжээ.

2014 оны 7-р сарын 13-ны өдөр алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд Германы шигшээ баг Аргентины шигшээ багийг нэмэлт цагт 1:0-ээр буулган авч аваргын цомыг 4 дахь удаагаа гардсан билээ.Энэ нь нэгдсэн Герман улс нэрээр авсан анхны цом юм.
 
 



2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Хагас шигшээд эзэн орон Бразилиийн баг Германы шигшээд 7:1-ээр бут ниргүүлсэн нь түүхэнд бичигдэж үлдсэн.
  • Энэ удаагийн ДАШТ-ний аварга 35 сая ам.доллар авсан.
  • Хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар Адидас компанийн ДАШТ 2014-т зориулан хийсэн бөмбөгөнд  Brazuca[5] нэр хайрласан.
  • Босни-Герцеговин улсын шигшээ  ДАШТ-нд анх  удаагаа оролцсон цорын ганц орон байсан.
  • Германы хөл бөмбөгчин  Мирослав Клозе 36 настайдаа  ДАШТ-ний 14 гоолтой сэлгээний тоглогчийн хувиар ирээд 2 гоол хийж хөл бөмбөгийн ДАШТ-ний тоглолтуудад хийсэн гоолоороо 15 гоолоор 1-рт бичигдэж байсан Роналдог ардаа орхисон билээ.
  • Уругвай - Италийн хэсгийн тоглолтын 79 дахь минутад Уругвайн довтлогч Луис Суарес Италийн хамгаалагч Жоржо Кьеллинигийн хүзүүн тус газар нь хазаж шуугиан тарьсан ба хожим нь 100000 ам.долларын торгууль хүлээж, 9 тэмцээн өнжиж, 4 сар хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохгүй байхаар шийтгүүлсэн байдаг.
  • Коста-Рикагийн шигшээ баг хэсгийн тоглолтууддаа нэг ч хожигдолгүйгээр барахгүй ¼-ийн шигшээд гарсан амжилт үзүүлсэн.
  • Бразилийн довтлогч Неймар тухайн үед ид гялалзаж байсан ба өрсөлдөгч нар нь түүнийг зогсоохын тулд дүрмийн бус тоглолт их хийж байсан. Бразили- Колумбын хооронд болсон ¼-ийн шигшээ тоглолтын үеэр Колумбын хамгаалагч Хуан Суньига Неймарын нурууг өвдгөөрөө гэмтээснээр дамнуурган дээр өргүүлж талбайг орхисон бөгөөд 2 сар гаруй эмчлүүлжээ. Энэ гэмтлийн төлбөр болгож ФИФА Барселонад 238000 еврогийн төлбөр төлж байв.
Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучаар  Колумбын хөл бөмбөгчин ХамесРодригес 6 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.
 
Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938    ДАШТ1950   ДАШT 1954 ДАШТ1958  ДАШТ1962ДАШТ1966  ДАШТ1970ДАШТ1974ДАШТ1978ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ1994   ДАШТ 1998ДАШТ 2002ДАШТ 2006ДАШТ 2010
С.Баярсайхан 

Монгол брэнд