top banner

"Жаст"-ын Ш.Батхүүгийг хорих хугацааг 15 хоногоор сунгав


2018-06-13 10:00:20
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих хугацааг сунгахаар болсон байна.
Гурван сар хоригдоод буй түүнийг суллах хугацаа өчигдөр дууссан ч хугацааны асуудлыг ярих  шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшилж эргэн хуралдсан байна. Түүнийг  эмчийн хяналтад байлгаж шүүх хуралдааныг явуулж, прокуророос  Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих саналыг хэлэлцжээ. Шүүхээс түүнийг хорих хугацааг 15 хоногоор сунгасан байна.

Ж.Батсайхан


Монгол брэнд