top banner

Нийслэлийн 105 дугаар ангийн аврагч Ө.Батзул дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль хүртлээ


2018-06-13 10:17:37
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97 кг-ийн жинд НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах 105 дугаар ангийн аврагч Ө.Батзул мөнгөн медаль хүртэв.
Тус тэмцээнд Монгол, ОХУ, Хятад, АНУ, Канад, Казахстан, Кыргызстан, БНСУ, Австрали, Нигери, Гватемал зэрэг улсын 300 орчим тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Нийслэлийн аврах ангийн аврагч Ө.Батзулдаа дэлхийн медаль хүртсэнд баяр хүргэе гэсэн мэдээг  Онцгой байдлын ерөнхий газраас ирүүллээ.

Ж.Батсайхан


Монгол брэнд