top banner

Төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх уулзалт болов


2018-06-13 10:24:06
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, тус холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөл хамтран орон нутгийн хараагүй иргэдийн нийгмийн харилцааны тэгш эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хараагүй залуучуудыг хөгжүүлэх, дэмжих, чадавхжуулах зорилгоор “Төсөв зохиох үйл явцад хараагүй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалтыг өчигдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Уулзалтад орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хараагүй иргэдийн төлөөлөл 20 гаруй хүн оролцов.
Энэ үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулж, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа хараагүй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Мөн орон нутгийн хараагүй иргэдийн онцлог, тэдний хэрэгцээ, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, бусад аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ, сайн туршлагын талаар санал солилцсон юм.
Үүнээс гадна оролцогчдоос орон нутгийн 2019 оны төсөв, төлөвлөгөөнд хараагүй иргэдийг дэмжих зарим арга хэмжээний талаар санал авав.
А.Бямбасүрэн


Монгол брэнд