top banner

“Бичил уурхайн мэдээллийн төв” –ийг танилцууллаа


2018-06-13 10:29:21
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслийн хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийг энэ оны гуравдугаар сард байгуулсан байна. Ингэснээр бичил уурхайн талаар цогц мэдээллийг цахим платформоос авах боломжтой болсон юм.
Энэ хүрээнд орон нутгийн иргэд, бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдэд “Бичил уурхайн Мэдлэгийн төв” болон цахим платформын талаар шинэ мэдээлэл хүргэх, хэрхэн ашиглах заавар, зөвлөмжийг олон нийтэд түгээх зорилгоор “Бичил уурхайн Мэдлэгийн төвийн танилцуулга” сэдэвт сургалтыг 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Тус сургалтад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд болон Хууль эрх зүй, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны байгууллагуудын төлөөлөл хамрагджээ.
Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформ нь хамтрагч талууд мэдлэг, мэдээлэл олж авах, хуваалцах, суралцах, хадгалах хамгийн тохиромжтой бааз суурь бөгөөд нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээхэд хувь нэмрээ оруулах зорилготой аж. Сургалтын үеэр бичил уурхайн хууль, эрх зүйн орчин, нөхөн сэргээлт, нөхөрлөл хоршоо, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” болон бичил уурхайн талаарх бусад мэдээ, мэдээллийг цахим платформоос хэрхэн авах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.
А.Бямбасүрэн


Монгол брэнд