top banner

Хилийн чанад дахь Монголчуудын чуулга уулзалт энэ оны 9 дүгээр сард болно


2018-06-13 11:01:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 12–14-ний  өдрүүдэд болно.
 
Чуулга уулзалтад хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ, нийгэмлэг, сургууль болон бусад сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцох боломжтой аж. Оролцох хүсэлтэй иргэн, сайн дурын байгууллага болон ТББ2уудын бүртгэл эхэлсэн бөгөөд энэ оны наймдугаар сарын 01 хүртэл хүлээж авах аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
info@mongoliansabroad.org
http://www.mongol
https://www.facebook.com/MongoliansAbroad/ цахим хаягаас авна уу.


Монгол брэнд