top banner

Чойбалсан хотын гудамж талбайд үнэгүй интернэт ашиглах боломж бүрдэв


2018-06-13 11:41:44
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Чойбалсан хотын гудамж талбайд үнэгүй интернэт ашиглах боломжтой боллоо. Тусгаар тогтнолын талбай, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, Спортын ордонд 10 mb-ийн хурдтай интернэтийн wi-fi  үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Хүүхэд залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай орчныг бүрдүүлэхийн тулд дээрх ажлыг санаачилсан гэж тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярив.
Мөн энэ сард багтаан Матад сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, Чойбалсан сумын төв маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй талбай, улсын чанартай авто зам дагуу Хөлөнбуйр сумын замын цайны газрууд, Баян -Уул сумын сурын талбайн орчимд үнэгүй интернет тавихаар ажиллаж байна. 
Үнэгүй интернэт нь 100 м-ийн тойрогт үйлчлэх юм. Гадна талбайд зуны улиралд, харин Спортын ордонд жилийн турш ажиллана.
Тус аймгийн хувьд дээрх үнэгүй интернэт орчин бүрдүүлэх ажлыг хоёр дахь жилдээ хийж байгаа юм.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд