Ховдод сүү, тараг ховор байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-06-13 12:03:03
Ховд/МОНЦАМЭ /Энэ жил Ховд аймагт хаваржин шуурч агаар тэнгэр таагүй байсан учир зуншлага оройтож байна. Ер нь өнгөрсөн жилийн зун Ховд аймгийн нутаг гандуу байсан бол нохой жилийн зун ч гантай байна.

Зуны дэлгэр зургаан сар дундаа ороод байхад дусал ч бороогүй, жаахан ургасан өвс, ногоо хэт хуурайшил, халуун ихтэй учир хатаж эхэлж байна. Жилийн жилд Ховд хотын төвд  зун орон сууцнуудыг тойроод сүү, тараг зардаг байсан малчид харагдахаа болжээ. Тус аймагт малын сүү, тараг ховор учраас нэг литр сүү 2000 төгрөг, тараг 2500 төгрөгийн ханштай байгаа боловч олдоц нь ховор байна. Уулзсан учирсан хүмүүс энэ зуны ган, өвс ургамлгүй, сүү цагаан идээгүй, мал ногоонд цадахгүй байгааг ам амандаа халаглан ярьж байна.  
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ