top banner

Өмнөд бүсийн команд штабын сургалт болж байна


2018-06-13 12:40:27
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Өмнөд бүсийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнийг хамруулсан “Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль  өнөөдөр эхэллээ.
 
Уг сургалтаар гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлага, бүсийн төвийн удирдлага зохицуулалт, гамшгийн үеийн харилцан ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, үүссэн цагийн байдлыг үнэлж, шийдвэр гаргах, офицер бүрэлдэхүүний штабын жигдрэлтийг хангах зорилготойгоор гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг астрономийн 48 цаг, оперативын 168 цагийн багтаамжтай 3 үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд өмнөд бүсийн буюу Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудын Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн оролцож байгаа юм. 

Д.Мишигсүрэн


Монгол брэнд